Компаний хувьцааны 41 хувийг ЭБЭХЯам, 39 хувийг Төрийн Өмчийн хороо ,20 хувийг Сангийн Яам эзэмшиж нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 66925112 ширхэг хувьцааг эздийн өмч болгон эзэмшүүлж дээд удирдлагыг хувь нийлүүлэгчдийн хурал барих бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаас томилосон Төлөөлөн Удирдах Зөвлөл компаний үйл ажиллагааг тасралтгүй байнга хянаж ажилладаг.
2008 онд Дөргөний УЦС-ийг тус компаний охин компани болгосноор эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ББЭХС ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, 2 дахь эх үүсвэр болох Дөргөний УЦС-аас тэжээгдэж эхэлсэн бол 2009.12.29-ээс Алтайн цаадах 3 сумыг БНХАУ-ын импортын ЦЭХ-ээр, Говь-Алтай аймгийн төв болон 5 сумыг 2010.12.-р сараас ЦЭХ –ээр хангаж эхэллээ. Тус компани жилд 100 гаруй сая кв/цаг ЦЭХ-ийг үүсгүүрүүдээс дамжуулан түгээн борлуулж байна. Өвлийн их ачааллын үед 26,8 мВт хүчин чадал ашиглана. Хоёрдогч эх үүсвэрийн хувьд Дөргөний УЦС 2009 онд ашиглалтанд орсноор 2 систем зэрэгцээ ажиллаж ОХУ-ын систем давтамж тохируулах, Дөргөний УЦС ачаалал тохируулах горимоор ажиллаж байна.

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.