“ББЭХС” ТӨХК нь 18 жилийн өмнө “Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ “ ХК гэж байгаад ЭХГУУЯ-ны сайдын шийдвэрээр 1995 оны 05 сарын 01-нд ББЭХС нэртэйгээр байгуулагджээ. 2000  он хүртэл ОХУ-аас импортын цахилгааныг 3 аймгийн төв, сум, суурин газруудад дамжуулан эрчим хүчээр хангаж гадаад төлбөр тооцоо хийх,  Тувагийн эрчим хүчний байгууллагатай диспетчерийн зохицуулалттай харилцах үүрэг бүхий Увс , Ховд, Баян-өлгий аймгууд дахь цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам дэд станцуудыг түшиглэн импортолсон цахилгааныг хэрэглэгчдэд дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхлэх Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийг 2001 оны МУ-ын засгийн газрын 164 тоот тогтоолоор байгуулжээ.

Ингэснээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх харилцаа тавигдсан юм.

Хувьцаат  компанийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, гадаад төлбөр тооцоогоо өөрөө бүрэн хариуцан гүйцэтгэж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний тасалдлаас бүрэн ангижуурлах зорилгоор Монгол улсын засгийн газрын 2006 оны 01 сарын 01-ээс “ББЭХС” ТӨХК болгон нэрийг нь дахин өөрчилж өргөтгөн харъяалалд нь Ховд ЦТС ХХК, Увс ЦТС ХХК-уудыг охин компани байдлаар ажиллуулж эхэлсэн байна. ББЭХС нь 110 кВ-ын 746 м, 35 кВ-ын 816.1  км ЦДАШ, 110/35/10 кВ-ын 7ш, 35/10 кВ ба 35/0,4 кВ-ын 17 ш дэд станцуудаар цахилгаан эрчим хүчийг дамжуулан баруун бүс нутгийн 4 аймгийн төв, 55 сум, 43 багийн төв суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

2008 онд Дөргөний УЦС-ийг тус компаний охин компани болгосноор  ББЭХС эрчим хүчний хангамжийн  хувьд ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, 2 дахь эх үүсвэр болох ДУЦС-аас тэжээгдэж эхэлсэн бол 2009 оны 12 сарын 29-ээс Алтайн цаадах 3 сумыг БНХАУ-ын импортын ЦЭХ-ээр хангаж эхэллээ.

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.