Хэрэгжүүлсэн арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Ажлын биелэлт

Тайлбар

1

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах олон нийтийг түүнтэй харилцах боломжоор хангах

1. Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх.

  Сул орон тооны зарыг хөдөлмөр эрхлэлтийн хэлтэстэй хамтарч ажил идэвхтэй эрж  буй иргэдээс ажлын байрны тодорхойлолтод шаардлагын дагуу 5  мэргэжлийн хүнийг авч ажиллуулж байна.

 

2. Сонгон шалгаруулалт явуулах талаар цахим хуудас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллэх.

Сонгон шалгаруулалт явуулах ажлын байрыг орон нутгийн телевиз аймгийн сонинд нийтэлж , аймгийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэстэй хамтран ажилласан.

 

3.Байгууллагын хүний нөөц стратегийг боловсруулж батлах.

Хүний нөөцийн стратеги  төлөвлөлтийг цаг хугацаанд нь батлан хэрэгжүүлж мөрдөн ажиллаж байна

 

4.Байгууллагын хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг боловсруулж батлан цахим хуудсанд байршуулсан байх.

Цахим хуудас нээж амжаагүй бөгөөд байгууллагын хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг хянаж үнэлэх дүгнэх журмыгболовсруулсан болно     

Хүний нөөцийн стратеги төлөвлөлтийг энэ онд багтаан өөрийн цахим хуудсанд байршуулна

5.Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлэх үйл ажиллагааг нээллттэй, ил тод зохион байгуулах.

Албан хаагчдын ажлын биелэлт, үр дүнг сар бүрээр дүгнэн ажиллаж арга барилдаа нээлттэй ил тод байх, олонхийн саналыг авах зэрэг арга туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна

 

2

 Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

1.Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн байх.

Нийт 117 ажилтантай бөгөөд ажилтан албан хаагчдын ажил үүргийн Хуваарийг цаг хугацаанд нь батлуулан мөрдөн ажиллаж байна

 

2.Албан хаагчдын хариуцсан ажил, үүргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх.

Ажил үүргийн мэдээллийг бэлтгэн цэгцэлж  өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулахад бэлэн болгосон

 

3

Албан хаагчдын давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх

Хууль тогтоомжоор зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалтаар гаргаж албан хаагчдад танилцуулах

Судалгаа явуулж   тодорхой мэдээлэл бэлтгэн хамт олон холбогдох албан тушаалтанд мэдээлсэн

 

4

 Байгууллагын удирдлагаас гаргаж байгаа шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах

1. Эрх бүхий албан тушаалтны гаргаж буй шийдвэрийг ил тод нээлттэй байлгах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

 Удирдах зөвлөлөөс гаргасан тушаал шийдвэр, шуурхай хурлын мэдээллийг хамт олонд мэдээлж, мэдээллийн самбар дээр байрлуулж хэвшсэн

 

2.Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг цахим хуудсанд байршуулсан байх.

 

“bbehs.energy.mn” цахим хуудас нээж  үйл ажиллагааг нь жигдрүүлж байна.

3. Үйлчлүүлэгчээс авч байгаа төлбөр хураамжийн талаарх мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах

Салбар компаниудаас авсан төлбөрийн талаарх  мэдээллийг самбарт сар бүр байршуулж мэдээлж хэвшсэн

 

5

УИХ-аар хэлэлцэгдэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгуллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо нөхцлөөр хангах

1. Хууль, бусад шийдвэрийн төслүүдийн талаар иргэдээс санал хүлээж авах механизм (цахим хуудсаар, санал асуулга гм ) бүрдүүлсэн байна

  Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаар иргэдээс 5 удаа судалгаа авч үнэлэлт дүгнэлт хийн ажилдаа тусган ажиллаж байна 

 

2. Хууль, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байх

Гаргасан шийдвэр тогтоол , ажилтай холбоотой хууль дүрэм журмыг цаг алдахгүйгээр хамт олноор хэлэлцүүлэн ажиллаж байна

3.Иргэд ТББ-ын саналыг төсөлд хэрхэн тусгасныг тайлагнах

Хөгжлийн бэрхшээлтэй ..3...иргэн, мөн ахмад туршлагатай 2 хүнийг ажил мэргэжил туршлагыг нь ашиглан ажиллуулж залуу албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж байна.

6

Шинээр боловсруулж  байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхол бүлгүүдтэй харилцан санал солилцох

1. Боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулах

Байгууллагын дотоод журам, болон ажлын байранд дагаж мөрдөх дүрэм хамтын гэрээг цаг хугацаанд батлан мөрдөн ажиллаж  байна 

 

2. Эдгээр төсөлд иргэд, олон нийт сонирхогч бүлгийн санал шүүмжлэлийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлэх

Дотоод журам хамтын гэрээг хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж ажилтан албан хаагчдын санал  хүсэлтийг бүрэн дүүрэн тусган баталсан болно

 

3. Саналыг хэрхэн тусгасныг тайлагнах

7

Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, Зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

1. Хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах

 Ажлын байр байгуллагын хүний нөөцийн судалгаа тооцоог сар бүр гаргаж холбогдох асуудлыг орон нутгийн телевиз, сониноор сурталчилан ажиллав

 Өргөдөл гомдол . санал хүсэлтин хайрцгийг тогтмол ажиллуулж хэвшсэн Холбогдох бичиг баримт мэдээллийг цахим хуудсанд байрлуулах болно.

2.Өргөдөл гомдол  санал хүсэлт мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх (утас, хайрцаг , санал хүсэлтийн  дэвтэр, факс, цахим, бичгээр, амаар)

  Байгууллага дээр  “өргөдөл хүсэлтийн дэвтэр” байнга ажиллуулж “70453492” шуурхай утас амаар мэдээллийг цаг бүр авч дүгнэлт, хийж ажиллаж байна

3. Үйлчилгээ захидал харилцаа хариуцсан

албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах

Байгууллагын үйлчилгээ захидал харилцаа хариуцсан  ажилтнаар  хүний нөөцийн ажилтан Д.Гантулга ажиллаж 70453492 шуурхай утсанд дээр тогтмол байж ажилтай холбоотой мэдээ мэдээллийг цахим хуудас, байгууллагын мэдээллийн самбарт байршуулж хэвшсэн болно

4. Бусад этгээдээс шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар цахим хуудсаар мэдээллэх

 

 

5.Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн талаар цахим хуудсаар мэдээллэх

8

 Чиг үүргийн дагуу олгож байгаа зөвшөөрөл бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийт танилцах боломжоор хангах

1.Тухайн байгууллагаас олгож байгаа зөвшөөрөл( Тусгай зөвшөөрөл, лиценз, эрх олгох гм бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл )-ийн жагсаалт гаргах түүнийг олгоход шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг цахим хуудас мэдээллийн самбар нээлттэй байршуулах

 

Ерөнхий захирал, дэд захирал

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болгох хугацааг цахим хуудсанд байршуулах

Тухай бүр

3.Хууль тогтоомжид зааснаар бүртгэл хийхээр тусгасан бүртгэлүүдийн мэдээллийг ил тод нээлттэйгээр цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах

4-5 сар

9

 Төсвийн орлого түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хувиарлалтыг олон нийтэд тухай бүр мэдээллэх

1.Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг тус тус цахим хуудсанд байршуулах

1.10-ны дотор, 4.10-ны дотор, 08.20 дотор зэргээр жилийн төсөв санхүүгийн гүйцэтгэл дараа жилийн төсвийн төслийг удирдлагын зөвөлөөөр хуралдан батлав

Санхүүгийн алба

2. Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудас болон мэдээлийн самбар байршуулах

Байгуллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг 2013 оны 4 дүгээр сарын 10 ны дотор бэлэн болгож мэдээллийн самбарт хуралдааны тэмдэглэл , дүгнэлтийн хамт байрлуулан нийтэд  мэдээлсэн

3. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах

5.5-ны дотор   санхүүгийн тайланд хийсэн аудитийн  дүгнэлтийг мэдээллийн самбарт байрлуулж хамт олонд мэдээлэв. Мөн бүрэн эхийг  бэлтгэн цахим хуудсанд байрлуулахад бэлэн болсон

4. Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаарх тэдээллийг цахим хуудсанд байршуулах

Төсвийн өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр хамт олны өргөтгөсөн хурал болон удирдлагын зөвлөлийн  хүрээнд хэлэлцэж  хэвшсэн

5. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд нээлттэй байршуулах

  Гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжиж байхгүй

10

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

1. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах

Төсөв батлагдснаас хойш 1 сарын дотор

Гүйцэтгэх захирал

2. Тендерийн баримт бичиг, тендерийн шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах

 

 

 

 

Тендерийг зарлахдаа орон нутгийн худалдан авах ажиллагааны Вэб сайтад тухай бүр тавьж байсан. Тендерт шалгарч чадаагүй оролцогчдод албан тоотоор шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг явуулсан

 

 

 

 

3. Тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх мэдээллийг ил тод мэдээллэх

4. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, тендерт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг танилцуулах

5. Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний тайланг цахим хуудсанд байршуулах

11

 Төрийн хяналтын ил тод нээлттэй байдлыг хангах

1. Тухайн жилд явуулах хяналт шалгалтын ажлыг төлөвлөх

Нэгдүгээр улиралд багтаан тухайн жилд явуулах алаа төлөвлөн батлуулж ажиллаж байна

Удирдлагын зөвлөл, дотоод аудитор

2. Хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлсэн байх

Байгууллагын үйл ажиллагааны дотоодын хяналт шалгалтыг журмын дагуу 2 удаа хийв. Үйл  ажиллагааны  дүн мэдээг тухай бүр хамт олон ажиллагсдад хурал цуглаан хамт олны өргөтгөсөн хуралд дээр ил тод нээлттэй мэдээлж санал бодлоо солилцож байна

3.Хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний үр дүнг тайлагнах (Дүгнэл, акт, зөвлөмж гаргах, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авсан байх )

12

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар харилцах албан тушаалтантай байх

1. Эрх бүхий албан тушаалтныг томилсон байх

 2013 оны 4-5 сард багтаан гүйцэтгэх захирал хүний нөөцийн ажилтан хуулийн зөвлөхүүдийг журмын дагуу сонгон  шалгаруулж   ажилд нь томилон үйл ажиллагааг жигдрүүлсэн 

Гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан

2. Гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусгасан байх

3. Энэ чиглэлээр зохиогдсон сургалт семинарт хамрагдсан байх

 

13

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

1. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж  баталсан байх

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх авлигатай тэмцэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллаж  энэ чиглэлээр ажилтан албан хаагчдад 2 удаа сургалт явуулж давхардсан тоогоор 207 хүнд авлигын эсрэг сурталчилгааны материал , зурагт хуудас үзүүлэн тарааж өгч ажилласан

 

2.Төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтоосон хугацаанд тайлагнах

  Авлигын эсрэг төлөвлөгөөний тайланг 11 сард багтаан хамт олны хуралд тайлагнахаар бэлтгэж байна

3. Албан хаагчдад авлигын эсрэг сургалт,

мэдээллийг дангаар болон бусад байгууллагатай  хамтран зохион байгуулах

 

Авлигын эсрэг сургалт мэдээллийг аймгийн  хэвлэлийн жижиг үйлдвэр,  сонины газар, болон  байгууллагын ахмад ажилтнуудын туршлага байр суурийг ашиглан хамт олны дунд төлөвлөсөн ажлаа явуулсан

4. Авлигын эсрэг үйл ажиллагаанд салбар байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, арга зүйн удирдлагаар хангах

Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг сонгон авч тарааж өгөх материал уриалга  бэлтгэв. Мөн авлигын эсрэг удирдлагын баг мэдээ мэдээлэл бэлтгэн нийт ажилчдын хуралд 8 удаа илтгэв

 14

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг хангах

1. Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит хэлбэрээр сурталчлах( Мэдээллийн самбар, цахим хуудас,                               яриа таниулга, теле сурталчилгаа, сонсгол, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг,хэвлэмэл материал гм)

  Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил төлөвлөн хамт олны хурлаар батлуулж дараах үйл ажиллагааг явууллаа. Үүнд

  • “Авлига “ сэдвээр зурагт үзүүлэн бэлдэж 4-р сарын эхний долоо хоногт ажлын байран дээр дэлгэн  давхардсан тоогоор 117 хүнд сурталчилгаа явуулав
  • “Ил тод байдал ба бид” сээдвээр 5-р сард байгуууллагын санхүүгийн албатай хамтран мэдээ мэдээлэл санал бодол солилцох, нээлттэй  долоо хоногийн ажил зохиов
  • “Мэдээллийн самбар ашиглан авлига гэж юу вэ?” түүнээс сэргийлэх арга зам сэдвийн хүрээнд цувралаар 14 удаа мэдээлэл бэлтгэн ажиллав
  •  Байгууллагын ажиллагсдын дунд “бидэнд юу саад болж байна ? сэдвээр сэтгэл ханамжийн судалгааг 6—р сард явуулж удирдлагын зөвлөлөөр  хэлэлцэн хамт олны саналыг авах гээхийн ухаанаар хандан ажилдаа тусган ажиллаж байна. 

 

2.Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргүүлсэн сурталчилгааны материалыг иргэд байгууллагад түгээн ажилласан байх

15

 Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх

1. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг хангуулах

 Авлигын асуудлаар хариуцлага тооцуулах арга хэмжээ авахуулахаар ирсэн бичиг баримт байхгүй болно

 

2. Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцож, арга хэмжээ авхуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлтийг хангуулах

3. Авлигатай тэмцэх газраас авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байгууллагын дотоод үйл ажиллагаанд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох

4. Авлигатай тэмцэх газрын даргын 2012оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын биелэлтийг хангуулж ажиллах

"ББЭХС" ТӨХК нь ОХУ болон БНХАУ-аас импортоор , дотоодын эх үүсгүүр Дөргөний УЦС ХХК-аас цахилгаан эрчим хүч худалдан авч түгээх компаниудад борлуулдаг. 2017 оны 04 сарын 01-ээс эрчим хүчний импортлох үнэ 2,85 рубль.   БНХАУ-аас 1 кВт.цаг эрчим хүчийг  0,65 юаниар , Дөргөний УЦС ХХК-аас 37,55 төгрөгөөр тус тус худалдан авч байна.

"ББЭХС" ТӨХК-ний цахилгаан эрчим хүчийг худалдан борлуулах үнэ тариф дараахь тогтоолуудын дагуу байна.

Үүнд: Дамжуулах компаниас түгээх  компаниудад  мөрдөгдөх үнэ тарифт өөрчлөлт орж ЭХЗГ-ын 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн  тогтоолоор Увс ЦТС ХХК-д 61,07 төгрөг, Ховд ЦТС ХХК-д 67,94  төгрөг, Баян-өлгий ЦШСГ-т 63,42 төгрөгөөр ЭХЗХ-ны 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн №33 тоот тогтоолоор 01 сарын 01-ээс  АУЭХС ТӨХК-д 97,94 төгрөгөөр тус тус дамжуулан борлуулахаар болов.  Хоёр түгээх компани хэрэглэгчдэд ЭХЗГ-ын 2014 оны 11 –р сарын 19-ны өдрийн №201 тоот тогтоолоор айл өрхөд 86,80 төгрөг, ААНБ-д 124,20 төгрөг, Олборлон боловсруулах, уул уурхай , аж үйлдвэрт 151,60 төгрөгөөр тус тус борлуулахаар болсон. 

 

 

 

 

 

 

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.