"ББЭХС" ТӨХК нь ОХУ болон БНХАУ-аас импортоор , дотоодын эх үүсгүүр Дөргөний УЦС ХХК-аас цахилгаан эрчим хүч худалдан авч түгээх компаниудад борлуулдаг. 2017 оны 04 сарын 01-ээс эрчим хүчний импортлох үнэ 2,85 рубль.   БНХАУ-аас 1 кВт.цаг эрчим хүчийг  0,65 юаниар , Дөргөний УЦС ХХК-аас 37,55 төгрөгөөр тус тус худалдан авч байна.

"ББЭХС" ТӨХК-ний цахилгаан эрчим хүчийг худалдан борлуулах үнэ тариф дараахь тогтоолуудын дагуу байна.

Үүнд: Дамжуулах компаниас түгээх  компаниудад  мөрдөгдөх үнэ тарифт өөрчлөлт орж ЭХЗГ-ын 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн  тогтоолоор Увс ЦТС ХХК-д 61,07 төгрөг, Ховд ЦТС ХХК-д 67,94  төгрөг, Баян-өлгий ЦШСГ-т 63,42 төгрөгөөр ЭХЗХ-ны 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн №33 тоот тогтоолоор 01 сарын 01-ээс  АУЭХС ТӨХК-д 97,94 төгрөгөөр тус тус дамжуулан борлуулахаар болов.  Хоёр түгээх компани хэрэглэгчдэд ЭХЗГ-ын 2014 оны 11 –р сарын 19-ны өдрийн №201 тоот тогтоолоор айл өрхөд 86,80 төгрөг, ААНБ-д 124,20 төгрөг, Олборлон боловсруулах, уул уурхай , аж үйлдвэрт 151,60 төгрөгөөр тус тус борлуулахаар болсон. 

 

 

 

 

 

 

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.