Дэлхийн банкны Эрчим хүчний төсийн 2 дугаар шатны төслийг орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдалыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих  зорилгоор “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д тус тус хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажил хангагдаж байна.
Төслөөр хийгдэх ажил:
-              “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот , Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгын төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл
-              “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгын төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл
-              “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжын өргөтгөл.
-              “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэл, төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Дэлхийн банкнаас дараахь баримт бичиг боловсруулсан.
 
Үүнд: 

"Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээ" - Энд дарж татаж авна уу.

"Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ" - Энд дарж татаж авна уу.

 
 

“ББЭХС”ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг гадаадаас /ОХУ, БНХАУ/ импортоор, дотоодын эх үүсгүүр ДУЦС-аас тус тус худалдан авч бүс нутгийн хэрэглэгчдэд дамжуулахаас гадна өөрийн харъяаны охин компаниудаа түшиглэн эрчим хүчийг үйлдвэрлэж, түгээж борлуулах үйл ажиллагааг цогцоор нь хийх үүрэгтэй болно.
Манай системийн онцлог нь 110 кВ-ын шугамын алгаслалт урт бөгөөд ачаалал багатайгаас гадна ачаалал нь 110 кВ-ын шугамын төгсгөлд байрладаг учир дамжуулах шугаманд реактив, чадал үүссэнээс системийн хэмжээгээр хүчдэл өндөр байдаг. /120-125 кВ/ системийн хэмжээгээр 11 реактор ажиллуулж хүчдэлийн түвшинг барьж байна. Өөрөөр хэлбэл 120-125 кВ-ын хүчдэл бол тус системийн хувьд хэвийн горимд тооцогддог онцлогтой юм.
Системийн нийт суурилагдсан хүчин чадлаар 40 МВт орчмыг ашиглах бололцоотой бөгөөд одоогоор 70 гаруй хувийг нь ашиглаж байна. Одоо системийн 110 кВ, 35 кВ-ын шугам дэд станцыг ББЭХС ХК хариуцан ажиллуулдаг бөгөөд 15 кВ –оос дооших хүчдэлийн шугам дэд станц бусад тоноглолыг түгээх компаниуд хариуцан ажиллуулж байна.
“ББЭХС” ТӨХК нь 3 охин компани 2 салбар, 5 алба нийт 370 гаруй ажиллагсад тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.