ҮЭХ-ны зураг

 

Монгол Улсын Засгийн Газрын 90 тоот тогтоолоор “ББЭХС”-ийг 1995 оны 05 дугаар сарын 01-нд анх байгуулсан. Системийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо 1998 онд байгуулагдаж 40 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба анхны даргаар нь РХА-ийн инженер Л. Батжаргал томилогдож ажиллаж байв. Эрчим хүчний шинэчилсэн хуулийн дагуу эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт орж хангагч, үйлдвэрлэгч, дамжуулах, түгээн борлуулах компаниуд болгон өөрчилснөөр тус системийн нэрийг “ББЦДСүлжээ” ТӨХК болгож 2001 оны 07 дугаар сарын 09-нд өөрчилсөн. Энэ үед 2002 оноос тус хорооны даргаар ахлах диспетчер инженер Ж. Ядамсүрэн  ажиллаж байв. 2006 оны 01 дүгээр сарын 01-нээс “ББЭХС” ТӨХК болгон нэрийг нь дахин өөрчилж харьяалалд нь Ховд ЦТС ХХК, Увс ЦТС ХХК-уудыг 2008 онд Дөргөний УЦС ХХК-ийг охин компани байдлаар ажиллуулсан. 

2010 оноос ҮЭХ-ны даргаар диспетчер инженер Ц. Тооройхүү ажилласан ба тухайн үед гишүүнчлэлийн тоо нэмэгдэж 110 хүрсэн байв.

2013 оноос даргаар РХА-ийн инженер Д. Ганхүлэг ажиллаж байлаа. 

2016 оны 12 дугаар сараас ҮЭХ-ны даргаар гадаад харилцааны мэргэжилтэн Я. Намхай, нягтлан бодогчоор Н. Отгонтунгалаг, Тэргүүлэгчдээр И. Батхүү, Ч. Оролзодмаа, Б. Намжилмаа, Ө. Цэнд-Аюуш, Н. Галмандах нар сонгогдон нийт 140 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.    

 

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.