“ББЭХС”ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг гадаадаас /ОХУ, БНХАУ/ импортоор, дотоодын эх үүсгүүр ДУЦС-аас тус тус худалдан авч бүс нутгийн хэрэглэгчдэд дамжуулахаас гадна өөрийн харъяаны охин компаниудаа түшиглэн эрчим хүчийг үйлдвэрлэж, түгээж борлуулах үйл ажиллагааг цогцоор нь хийх үүрэгтэй болно.
Манай системийн онцлог нь 110 кВ-ын шугамын алгаслалт урт бөгөөд ачаалал багатайгаас гадна ачаалал нь 110 кВ-ын шугамын төгсгөлд байрладаг учир дамжуулах шугаманд реактив, чадал үүссэнээс системийн хэмжээгээр хүчдэл өндөр байдаг. /120-125 кВ/ системийн хэмжээгээр 11 реактор ажиллуулж хүчдэлийн түвшинг барьж байна. Өөрөөр хэлбэл 120-125 кВ-ын хүчдэл бол тус системийн хувьд хэвийн горимд тооцогддог онцлогтой юм.
Системийн нийт суурилагдсан хүчин чадлаар 40 МВт орчмыг ашиглах бололцоотой бөгөөд одоогоор 70 гаруй хувийг нь ашиглаж байна. Одоо системийн 110 кВ, 35 кВ-ын шугам дэд станцыг ББЭХС ХК хариуцан ажиллуулдаг бөгөөд 15 кВ –оос дооших хүчдэлийн шугам дэд станц бусад тоноглолыг түгээх компаниуд хариуцан ажиллуулж байна.
“ББЭХС” ТӨХК нь 3 охин компани 2 салбар, 5 алба нийт 370 гаруй ажиллагсад тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна

ШИЛЭН ДАНС

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энд дарж татаж авна уу.